ШУУД: Т.Бадамжунай нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 10 сарын 25

Засгийн газраас зохион байгуулж буй "Шувуу" ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филиппиний Сэбү хотоос энэ оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр тус улсын Цагдаагийн газрын дэмжлэгтэйгээр баривчлан, монголд авчирсан.

Улмаар түүнийг цагдан хориод байсан боловч эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж, долоодугаар сарын 26-ны өдөр суллаад байсан юм. Тэгвэл Т.Бадамжунайд холбогдох хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. 

Тэгвэл өнөөдөр /2023.10.25/  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu