Филиппиний Цагаачлалын товчоо авлигын хэргээр эх орондоо эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын сайд асныг албадан гаргав гэж Филиппиний мэдээллийн PNA агентлаг мэдээлжээ.
Филиппиний Цагаачлалыг хянах тагнуулын албаны дарга Фортунато Манаханы мэдээлснээр, Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан 67 настай Т.Бадамжунайг Монгол Улсын цагдаагийн албатай хамтран Филиппиний Себу хотод баривчилжээ. Монгол Улсын эрх баригчдын хүсэлтээр Т.Бадамжунайг мягмар гарагийн /2023.04.04/ шөнө “Korean Airlines” компанийн нислэгээр албадан гаргасан байна.
“Т.Бадамжунайг Себу хотод очих талаар Монголын эрх баригчид Филиппиний талд мэдээлсэн” хэмээн Филиппиний Цагаачлалын алба мэдэгдэлдээ тодруулжээ. “Хуулийн хариуцлагаас зугтсан Т.Бадамжунайг нийгмийн эрх ашигт аюул, эрсдэл учруулах, үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй хэмээн үзэн албадан гаргах шийдвэр гаргасан байсан” хэмээн Манахан онцолжээ. Монгол Улсын Засгийн газар түүний паспортыг хүчингүй болгосон тул тэрбээр албан ёсны бичиг баримтгүй байсан хэмээн Манахан тодруулжээ. Энэ бол Филиппиний Цагаачлалын албаны хувьд томоохон баривчилгаа байлаа гэж Манахан онцлоод нийгмийн аюулгүй байдлыг хангах үүднээс гаднын холбогдох албатай хамтран ажиллана хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 8 )
odoo Saihanbilegiin eelj
Hunii nutagt
Ингэж ч амьд явах гэж
Филифины шоронд хоригдох гэж байсныг манайхан очиж аварсийм бишүү тэгэж ойлгогдож бна
Энэ нөхрийг хашрааж жишиг тогтоохгүй бол МАН 2024 оны сонгууль зүүдлээд ч нэмэргүй дээ...\n
Одоо нөгөө сайн балаг билүү тэрний зургийг нь яг энэ шиг тавьчихвал ч бүр хөгжилтэй гэж
Huur yumaa.harahaas oi gutmaar.chi end yu hiij. Yavnaa Dulzen mini .
БУЛАЙ