Засгийн газраас зохион байгуулж буй "Шувуу" ажиллагааны хүрээнд өнөөдөр (2023.04.05) УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Монголд авчирлаа.
Филиппин улсад амьдарч байсан сайд асан Т.Бадамжунай 11:00 цагийн үед Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор таван жилийн дараа ийн Монголд ирж байна.
Түүнийг Филиппин Улсын Сэбү хотоос дөрөвдүгээр сарын 3-ны өдөр тус улсын Цагдаагийн газрын дэмжлэгтэйгээр баривчилсан юм.
Улмаар хоёр улсын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу тохиролцож, Т.Бадамжунайг шилжүүлэн авахаар болж, эх оронд нь шилжүүлэн авчраад байна.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Т.Бадамжунайг баривчлан авчрах талаар Филиппин улсын хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж, арав гаруй цагийн хэлэлцээ хийсний үр дүнд өнөөдөр ажил хэрэг боллоо. Т.Бадамжунайгийн хувьд ийн шилжүүлэн авахад өөрийнх нь зүгээс дургүйцсэн зүйл байгаагүй.
“Таван Ш” ажиллагааны хүрээнд гадаад орон руу зугтсан, ирэхгүй байгаа хүмүүсийн гадаад пасспортыг цаашид хүчингүй болгох шийдвэр гарсан. Мөн хэрэглээтэй холбоотой зарим дансыг битүүмжлэх гэх мэт шийдвэрүүд хэрэгжиж эхэлж байна” гэлээ.
Т.Бадамжунай нь 2018 онд авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдахаасаа өмнө Замын-Үүд боомтоос гарч, БНХАУ-аар дамжин эх орноосоо зугтан гарсан байдаг.
Түүний нэр интерполоор эрэн сурвалжилж, гадаад улсаас буцаан авчрах хүмүүсийн жагсаалтад багтсан байсан юм.
Сэтгэгдэл ( 2 )
одоо бадамжунайд хураалгах мөнгө огт байхгүй болсон огт танихгүй гадаад эмэгтэйн нэр дээр офшорт хийчихсэн.тэр эмэгтэй мөнгийг аваад бултчиж магадгүй
ЯГ ЮУНААС АЙГААД БГАН АРД ТҮМЭН ДЭМЖИХЭЭ ХҮРВЭЛ ДЭМЖИНЭ ТЭГЭЭД ЯГ ХИЙГЭЭРЭЙ ДЭЭ ӨӨР ШАЛТГААНААР БАРИГДАЖ ИРСЭН БОЛЧИВ ДОО МӨНГӨҮҮДИЙГ ХУРАА Л ДАА\n