Т.Бадамжунай нарын ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ товлогдлоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 10 сарын 23

Засгийн газраас зохион байгуулж буй "Шувуу" ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филиппиний Сэбү хотоос энэ оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр тус улсын Цагдаагийн газрын дэмжлэгтэйгээр баривчлан, монголд авчирсан.

Улмаар түүнийг цагдан хориод байсан боловч эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж, долоодугаар сарын 26-ны өдөр суллаад байсан юм. Тэгвэл Т.Бадамжунайд холбогдох хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж, хэргийг шүүхэд шилжүүлэн урьдчилсан хэлэлцүүлгийг товлолоо.

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1941000320129 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг энэ сарын 25-ны өдрийн 10.00 цагт товлон зарлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top