"Шувуу" ажиллагааны хүрээнд Т.Бадамжунайг Монголд авчирлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 05

Засгийн газраас зохион байгуулж буй "Шувуу" ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг Филиппиний Сэбү хотоос дөрөвдүгээр сарын 3-ны өдөр тус улсын Цагдаагийн газрын дэмжлэгтэйгээр баривчлан, саатуулжээ. 

Улмаар хоёр улсын Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу тохиролцож, Т.Бадамжунайг шилжүүлэн авахаар болж, өнөөдөр /2023.04.05/ Монголд авчирлаа. 

Түүнийг Сөүл - Улаанбаатар чиглэлийн нислэгээр авчирсан бөгөөд “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд цагдаагийн алба хаагчид хамгаалалттайгаар тосож, тусгай автомашинд суулган авч явлаа. 

Т.Бадамжунай нь 2018 онд авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдахаасаа өмнө БНХАУ-аар дамжин эх орноосоо зугтан гарсан бөгөөд таван жилийн дараа Монголд ирж байгаа нь энэ юм. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Т.Бадамжунайг баривчлан авчрах талаар Филиппин улсын хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж, арав гаруй цагийн хэлэлцээ хийсний үр дүнд өнөөдөр ажил хэрэг боллоо.

Т.Бадамжунайгийн хувьд ийн шилжүүлэн авахад өөрийнх нь зүгээс дургүйцсэн зүйл байгаагүй.

“Таван Ш” ажиллагааны хүрээнд гадаад орон руу зугтсан, ирэхгүй байгаа хүмүүсийн гадаад пасспортыг цаашид хүчингүй болгох шийдвэр гарсан байгаа. Мөн хэрэглээтэй холбоотой зарим дансыг битүүмжлэх гэх мэт шийдвэрүүд хэрэгжиж эхэлж байна.

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа:

-Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан хэрэг буюу авлигын гэмт хэргээр шалгаж байгаа. Түүнд өмнө нь хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байсан. Сая бол яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж байгаа. Энэ хүн өмнө нь шалгагдаагүй байхдаа гарч явсан.

Өнөөдрөөс эхлээд шүүх сэжигтнээр баривчилж байна. Одоо процессын ажиллагаанууд шат шатандаа явагдана.

Хууль сахиулах байгууллагынхаа хэмжээнд, гадны орноос эргүүлж авах талаар ажиллагаанууд хийгдээд явж байсан. 190 гаруй орон нэгдсэн Авлигын конвенц гэж байна. Манайх эрх зүйн харилцан туслах гэрээгээр 20 орчим оронтэй гэрээтэй байдаг. Гэрээтэй орноос энэчлэн шууд шилжүүлэн авах боломжтой. Конвенцын хүрээнд харилцан мэдээлэл солилцож, энэ хүнийг хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаагаар шилжүүлж авч байгаа.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэднээ (172.58.181.134) 2023 оны 04 сарын 06

Туучий сү батболдыг шалгаач .. авилга авцан оюунэрдэнэ ээ.. 2 тэрбумаар соёлын сайдын суудал зарсан шт.. оюунэрдэнэ ..

0  |  0
Иргэн(172.58.180.158) 2023 оны 04 сарын 06

Үнэтэй Хүний байранд үнэгүй суудаг мөн 2 амбаар бариулсан нямдорж ариун цагаан хөдөлмөр цалингаараа юу ?? … элгийн МАНгуу данхан толгойт

0  |  1
Shar tohoi.(178.209.133.214) 2023 оны 04 сарын 05

Mongol ulsiig zaligsan chutguriin mapuud AN ba MAN namuudad buugunsun jyjegchid eelchit jyjkegee4 tavisaar.Zasag turd baigaa TERIORIZAMIIG sanhyychyylegch opshor bysed olon saya valiyttai dolortoi .Svg.Batboldoosoo ehleej shuud barivchilaaj.Mongoliin ard tymen tur ylsaa tonuulchidaas irgyylen avahal bolno doo.

0  |  0
Shar tohoi.(178.209.133.214) 2023 оны 04 сарын 05

Mongol ulsiig zaligsan chutguriin mapuud AN ba MAN namuudad buugunsun jyjegchid eelchit jyjkegee4 tavisaar.Zasag turd baigaa TERIORIZAMIIG sanhyychyylegch opshor bysed olon saya valiyttai dolortoi .Svg.Batboldoosoo ehleej shuud barivchilaaj.Mongoliin ard tymen tur ylsaa tonuulchidaas irgyylen avahal bolno doo.

0  |  0
Алуурчин элбэгдорж А(31.164.60.105) 2023 оны 04 сарын 05

MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchid tolgoilogchid boloh Aluurchin elberdorj, cy danjaad, yaravgar piasdaa bagabandi hyataduudiin ohoordoj nerledeg enhrii bool odjargal geh met Aluurchid hulgaichid luivarchdiin hajuud bol ene bool, golog luivarchin bol ochyyhen zagas jaraahai....\nMongoliin bayalgiig 33 Jil tsusalj baigaa MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchid offshort 40 terbum dolloriiig nyysan

0  |  0
Зочин(66.181.185.70) 2023 оны 04 сарын 05

хэ хэ баячууд гоё юм оо харуул хамгаалалттай хүмүүсээр зардлаа хүртэл монголоор даалгаж ирцгээгээд цаана нь залж авч ирэх өчнөөн хүмүүс байгаа биз дээ ядарсан ардууд нь эмчлүүлэх ч өөд болоочоо ч үдэх зардал байхгүй ядаж байх гэж

0  |  0
Сүр(150.129.140.138) 2023 оны 04 сарын 06

Сүржин эхлээд даржин дуусдаг ээлжит нэгэн шоу бноо

2  |  0
Zochinх(86.111.136.127) 2023 оны 04 сарын 05

Saihan balag,Udaanjargal...Eebii g.m

0  |  0
.(192.82.90.19) 2023 оны 04 сарын 05

Ямартай ч эхлүүллээ, одоо үргэлжлүүлнэ гэж найдая

1  |  0
Зочин(202.9.46.38) 2023 оны 04 сарын 05

Гаднаас буруутай гээд байгаа өвгөд хөгшдөө бариад ирж, зөв бурууг тогтоох нь л зөв л байх. Гэхдээ тэр оргоод зугтаагаад ирдэггүй Сайханбилэг, Удаанжаргал гэх мэт нөхдүүд болон улсаас ил тод Хөгжлийн банк, Төмөр зам, Нүүрснээс нь удаа дараа хулгай хийччихсэн, төр түмнээ доромжлоод хэрэлдээд байдаг, айдаггүй чоно шиг болсон хэдэн нөхдүүдөө бариад хэргийг нь бас хурдан шийдэх хэрэгтэй.

1  |  0
059(64.119.29.144) 2023 оны 04 сарын 05

өлөн өвгөн ...одоо гэв гэнэт үхлүүт өвчтэй болно доо..

0  |  0
zochin(66.181.161.168) 2023 оны 04 сарын 05

man tom hergee chapakuudaaraa sur badraan nuuh ajillagaa yavagdaj bna daa

0  |  1
zochin(66.181.161.168) 2023 оны 04 сарын 05

man tom hergee chapakuudaaraa sur badraan nuuh ajillagaa yavagdaj bna daa

0  |  0
zochin(111.239.173.62) 2023 оны 04 сарын 05

buh hurungiig n huraaj uls hohrolgui bolgoosoi

1  |  0
З(202.126.89.140) 2023 оны 04 сарын 05

Бөөсөнд хутга гэгчээр хоёр бакь залуу яах гэж байгаан

1  |  2
Ard(66.181.180.213) 2023 оны 04 сарын 05

Sejgiin baagii odo tegeed buh omchoig n huraaj chadahuu huuliihaan bid ard tumen harj bgaa shuu.

0  |  0
зочин(64.119.26.156) 2023 оны 04 сарын 05

бүгдийг нь офшероос мөнгөө олж ирээч дээ

0  |  0
Top