Хүний амь захиалгаар хөнөөлгөсөн этгээдийг АЛБАДАН АВЧИРЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 01

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шувуу" ажиллагааны хүрээнд өчигдөр /2024.05.01/ Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполоор эрэн сурвалжилж байсан этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авч ирсэн байна. 

Сэжигтэн этгээд нь Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дахь орон сууцын хотхонд амьдарч байсан иргэн А-ийн амийг захиалгаар хөнөөлгөсөн хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа оргон зайлсан бөгөөд Австралийн хууль сахиулах байгууллагынхан Ё.Баттөгсийг улсаасаа албадан гаргаж, тусгай үүргийн онгоцоороо өчигдөр орой манай талд хүлээлгэн өгчээ.

Тухайн этгээдийн захиалгаар Э.Анхбаяр гэх эр иргэн А-г 2015 оны тавдугаар сард орцонд хутгалж, амийг нь хөнөөсөн хэрэгт холбогдоод буй юм. Мөрдөн байцаалтын явцад буюу хэрэг үйлдсэнээсээ хойш 2-3 хоногийн дараа Э.Анхбаяр Сэлэнгэ аймаг дахь “Алтанбулаг” хилийн боомтоор ОХУ-руу зугтаж, улмаар Манжуурт хүрсэн бөгөөд тухайн үед БНХАУ-ын талтай хамтран ажиллаж баривчлуулж, эх оронд нь авчирч байсан. Харин Э.Анхбаярт захиалга өгсөн Ё.Баттөгс нь 2016 онд хил давж оргосныг Интерполын “Улаан булант” зарын дагуу олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(176.66.87.78) 2024 оны 05 сарын 01

Америк хулгайчдын диваажин...

0  |  0
зочин(139.5.219.246) 2024 оны 05 сарын 01

АНУ-аас л чадахгүй байгаа юм даа. Тэнд байгаа нөхдүүдийг АНУ ивээлдээ авчихсан бололтой

0  |  0
Top