Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сун Жүн Ки эхнэр Кэти Луиз Сондерсийн хамт Ромд амарч яваа харагджээ.
Хосууд өнгөрөгч нэгдүгээр сард гэрлэлтээ батлуулж, гэр бүл болж буйгаа зарласан. Мөн тун удахгүй анхны үрээ өлгийдөн авах гэж байгаа тэдний зургийг Sinanews олон нийтэд дэлгэжээ.
Жүжигчин Кэти Луис Сондерс Ром, Милан, Тусканд амьдардаг нэгэн. Хосууд Кэтигийн гэрт ирсэн байж магадгүй хэмээн интернэт хэрэглэгчид таамаглаад байгаа бөгөөд төрөх дөхсөн Кэти тун ч жаргалтай харагдаж байгааг онцолжээ.
Их Британийн жүжигчин Кэти Луиз Сондерс нь 1984 оны долдугаар сарын 21-нд төрсөн. "Los Borgia" (2006), "Third Person" (2013), "The Lizzie McGuire" (2003) зэрэг киногоороо алдаршсан тэрээр 10 настай нэг охинтой ажээ.
.jpg)
.jpg)
.jpg)


Сэтгэгдэл ( 2 )
who cares
xaxa her undaa urgeljleh bol