Монгол KFC хамгийн амттай гэв

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 24

Төрсөн өдөр, Шинэ жилийн баяраар KFC тахиа идэх дуртай хүн маш олон. Тэгвэл Сингапурын Jacky Tan гэгч 41 настай залуу жирийн үед ч кэнтакки идэх дуртай нэгэн. Хэт дуртай болохоор нэг нартай өдөр дэлхийн улс орнуудын KFC рестораныг тойрон аялж, амтыг нь харьцуулж үзэхээр шийджээ. Олон жилийн аяллын үр дүнгээ Жэкки Тан саяхан Сингапурын AsiaOne сэтгүүлд тавьсан байна.

Тан 2005 онд анх гадаадын нэгэн улсад тахианы мах идэж үзээд Сингапурынхаас огт өөр амттай байгаад нь ихэд гайхжээ. Ингээд л түүний аян зам эхэлсэн юм. Маркетингийн зөвлөх, шинжээчийн ажилтай тул хил давах үе олон. Очсон газар бүртээ KFC орно. 18 жилийн турш дэлхийн таван тивийн 24 орны 1000 гаруй KFC ресторанд хоолложээ.

Гэргий Мишельтэйгээ Бал сарын аялалаар очсон Барселонад Жэкки том гоё ресторанд оролгүй, KFC орж байжээ. Гэхдээ зүгээр резин зажилж байгаа юм шиг санагдсан тул чансааныхаа хамгийн сүүлд бичсэн байна. Тэр чансаагаа хэд хэдэн үзүүлэлтээр дүгнэдэг. Юуны өмнө орсон газраа ориг тахиаг нь захиална. Нэгдүгээрт амт, хоёрдугаарт үнэр, гуравдугаарт шинэ эсэх гэж дүгнэнэ. Улаанбаатараас гадна Өмнөд Африк, Шри Ланк, Индонезийн KFC их амттай байсан гэнэ.

Жекки Таны хамгийн амттай KFC чансаа

1. Mongolia

2. South Africa

3. Sri Lanka

4. Indonesia

5. Malaysia

6. Thailand

7. Singapore

8. Chile

9. The Philippines

10. South Korea

11. Vietnam

12. China

13. Japan

14. Peru

15. Taiwan

16. Italy

17. Bolivia

18. France

19. USA

20. Germany

21. United Kingdom

22. Australia

23. Hong Kong

24. Spain

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(192.82.64.251) 2023 оны 07 сарын 01

Их л өлсөж дээ Монголд

1  |  0
Үнэн(202.9.46.122) 2023 оны 04 сарын 29

Таван богдын захиалгат мэдээ манайхан мөнгөөр л бичнэ шүүдээ\nМонголKFC гэж түлэгдсэн гурилан дотор юуны ч мэдэгдэхгүй болгосон мах гэж жижигхэн юм байдаг, олон хүн КFC ороод гэдэс ходоод өвдлөө л гэдэг шүү....шаачихсан нийтлэл үүү үгүй юу

0  |  0
Тэр(122.201.24.72) 2023 оны 04 сарын 26

Тэр өлсөж өлсөж арай хийж нэг кfc д ороод идсэн тахиа нь амттай байж манайхан өөрсдөө ам муутай багачууд иддэг хоолшдээ

0  |  0
Зочин(66.181.161.81) 2023 оны 04 сарын 26

Кинтаки.

0  |  0
Zochin(202.9.40.98) 2023 оны 04 сарын 24

Saihan medee baina hool hvnseeree 1rt oroh saihan baina shvv KFS hamt olond amjilt hvsii .

0  |  0
(122.201.24.169) 2023 оны 04 сарын 24

Архи, тамхинд хийдэг донтуулах бодисоо бас хийдэг байхдаа?

0  |  0
Top