“The HU” хамтлагийнхан “Монгол” уран сайхны киног үзжээ

2023 оны 05 сарын 09

Дэлхийд Монгол нэрээ тамгалж яваа “The HU” хамтлагийнхан эх орондоо ирээд удаагүй байгаа. Тус хамтлагийнхан ирсэн даруйдаа саяхан нээлтээ хийсэн жүжигчин, кино зохиолч, найруулагч Б.Амарсайханы “Монгол” уран сайхны киног бүрэн бүрэлдэхүүнээрээ үзээд, сэтгэгдэл өндөр буйгаа илэрхийлжээ.

Тэд хэлэхдээ “Монгол” уран сайхны киноны үзэл санаа, өгч буй мессеж нь тэдний уран бүтээлээрээ дамжуулан Монгол өв соёл, үүх түүхээ дэлхий дахинд таниулж, залуучуудын санаж яваасай гэсэн үзэл санаатай яв цав нийцэж байгааг онцолсон байна. 

Тус хамтлаг Монголд зургадугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулах “Power expo & Fest” наадмын тайзнаа бүтэн нэг цаг тоглоно. Дараа нь 2023 оны зургадугаар сарын 17-нд хүнд метал рок хөгжмийн "Hellfest" фестивальд оролцох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top