Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс өнөөдөр /2023.05.12/ "КОВИД-19" халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ДЭМБ-ын мэдээллээр дэлхий нийтэд "Ковид-19" цар тахал эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 765 сая тохиолдол батлагдсан байна. Үүнээс 6.9 сая хүн амиа алджээ. Он гарснаас хойш дэлхий нийтэд "КОВИД-19"-ийн тохиолдол тогтвортой буурч байгаа бөгөөд сүүлийн долоо хоногийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 15 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Хэдийгээр дэлхий дахинд халдвар буурч байгаа ч зарим улс оронд өвчлөл өндөр хэвээр байна. Тухайлбал, АНУ, БНСУ, Япон, Бразил, БНЭУ, ОХУ зэрэг оронд долоо хоногийн хугацаанд 30-80 тохиолдол бүртгэгджээ.
Дэлхий нийтэд сүүлийн долоо хоногт омикроны дэд хувилбар болох XBB.1.5 мутац 40-50 хувь давамгайлан тархаж байна. Манай улсын хувьд он гараад 18 дугаар долоо хоногт улсын хэмжээнд 205 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ПГУ шинжилгээгээр эерэг гарах нь нэмэгджээ. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн дүнтэй байна.
Омикроны дэд хувилбар болох "XBB.1.5" мутац нь бусадтайгаа адил хүнээс хүнд халдах байдал нь өндөр хэвээр байна. Эмнэл зүйн хувьд хүндрэх тохиолдол нь бага боловч, тархалт нэмэгдэх тутам ахмад настанд хүндрэх магадлал өндөр байна.
Хэдийгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон улсыг хамарсан нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал биш боллоо гэж зарласан ч олон нийтийн газраар явахдаа амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зай барихыг ХӨСҮТ-өөс зөвлөж байна. хэмээв.
Сэтгэгдэл ( 0 )