G-Dragon ирэх сарын Elle сэтгүүлийн од боллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 18

К-поп урсгалын хамгийн том оддын нэг G-Dragon Elle сэтгүүлийн долоодугаар сарын нүүрийг чимжээ.

Тэрээр Chanel-ийн Metiers d’Art 2022/2023 загварын хувцастай гарч ирсэн.

Сэтгүүлчийн “Таныг цаг үеэсээ түрүүлж төрсөн гэж ярьдаг” гэсэн үгэнд G-Dragon “Энэ бол тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа таныг бусадтай харьцуулж эхэлсний шинж юм. Тэгэхээр энэ утгаараа цаг хугацаанаасаа түрүүлнэ гэдэг магтаал юм. Би өөрийн салбарын алдартнуудыг эргэн санахад тэд бүгд ямар цаг үед амьдарч байснаасаа үл шалтгаалан, өөрийнхөөрөө байсан байдаг. Би тийм хүн байхыг хүсч байна” гэж хариулжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Саранчимэг (202.126.88.141) 2023 оны 06 сарын 21

Сайн уу .намайг саранчимэг гэдэг .танын сайн мэдэхгүй ч гэсэн мэддэг болно .BTS ийн JK ах таниас үлгэр жишээ авдаг\nХичээгээрэй \nАмжилт

0  |  0
Top