Мисс Т.Уянгалянхуа бөх шүүв

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 09

Шоу ертөнцийн дуулиант амьдралдаа цэг тавьж, халамжит хань, хайрт ээж байхыг чухалчилсан мисс бүсгүй өдгөө “Макс” группын нэгэн охин компанийг удирддаг. Хааяахан найз бүсгүйчүүдтэйгээ хотын гудамжаар салхи татуулан давхиж сахилгагүйтдэг тэрээр морь малны уяан дээр бол ёс журмыг чандлан сахигч. Т.Уянгалянхуа алтны дэргэдэх гууль шарлана гэдэгчлэн харахаас ч айдаг байсан адуу маландаа хэдийнэ  дасаж, харин ч бүр “манай тэр морь сайн байгаа.  Гайгүй давхих байх. Тэр морь маань тэгсэн гайгүй байгаа даа”  хэмээн хуучилж найз бүсгүйчүүдийнхээ нүдийг орой дээр нь гаргадаг болсон аж. Уяач нөхрийгөө даган хаана л ямар уралдаан болно тэнд явдаг мисс бүсгүй “Дүнжингаравын хурд”-ын үеэр арын албыг сахиж байсан. Аман хүзүүдсэн соёолонгийнхоо мялаалга болгож бяцхан найр дэлгэсэн Максынхны Төв аймаг дахь гэрт зочид хөл гишгэх зайгүй дүүрч харин мисс бүсгүй маань гадаа хүүхдүүд барилдуулсан шигээ хөгжилдөж зогсоно лээ.
“Тэргүүн” сониноос. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top