Номхон далайд бактерид халдварладаг вирус илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 22

Олон улсын эрдэмтдийн баг Номхон далайн Марианы хонхорт бактерид халдварлах чадвартай үл мэдэгдэх вирус илрүүлжээ. “Microbiology Spectrum” сэтгүүлд бичсэнээр, vB_HmeY_H4907 шинэ вирусийг 8900 метрийн гүнд илрүүлсэн байна. Эл вирус нь гүн тэнгис, гейзэр буюу халуун оргилсон булагт тааралддаг Halomonas төрлийн бактерид халдварладаг болохыг тогтоожээ. Вирус шинэ эзнийхээ дотор үрждэг ч бактерийн эсийг устгадаггүй байна. Эс хуваагдахад вирусийн гений материал хуулбарлагдан, цааш дамждаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top