Төвөдийн мөсөн голд илрүүлсэн эртний вирус, бактери нь хүнд аюулгүй бөгөөд харин ч эсрэгээр дэвшилттэй гэж ОХУ-ын анагаах ухааны доктор, вирус судлаач Анатолий Альтштейн мэдэгджээ.
Тэрбээр “Эдгээр олдвор нь хүнд аюулгүй. Олдвор бүхэн нээлт, дэвшил байдаг. Ямар нэгэн чухал, сонирхолтой зүйл олох нь дэвшил байдаг. Энэ дэлхий тэртээ тэргүй вирус, бактериар дүүрэн байдаг” гэжээ. Түүний хэлснээр, хүн төрөлхтөн олон мянган жилийн турш вирус, бактеритай зэрэгцэн оршиж байгаа бөгөөд манай төрөл зүйлд устаж үгүй болох аюул гарч байгаагүй.
АНУ-ын Охайогийн их сургуулийн эрдэмтэд Төвөдийн 14.4 мянган жилийн настай Гулиа мөсөн голоос авсан дээжид олон тооны шинэ төрлийн вирус илрүүлжээ. Тэд 33 төрлийн вирусийн генийн дарааллыг тогтоосноос 28 нь шинжлэх ухаанд танигдаагүй төрөл байжээ. Ингэхдээ вирусүүдийн зөвхөн ДНХ-ийн хэсгүүд үлдсэн тул тархах боломжгүй гэж эрдэмтэд онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )