Жолооч нар "Сод Монгол" картгүй бол АИ92 бензин авах боломжгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 03

“Сод Монгол” группын ШТС жолооч нарт АИ92 шатахуунаа өгөхгүй байгаа талаар Манай редакцад мэдээлэл ирсэний дагуу Зиндаа.мн сайт  “Сод Монгол” группын зарим салбарт очиж  бодит байдлыг сурвалжиллаа.

Тодруулбал, Ганданд байрлах “Сод Монгол ШТС өнөөдрийн хувьд огт АИ92 бензин олгоогүй, шатахуун ирэхийг хүлээж байна гэх тайлбарыг өгч байсан бол Шинэ замд байрлах “Сод Монгол” ШТС байнгын хэрэглэгч буюу карттай жолооч нарт шатахуун өгч байв. Ингэхдээ зөвхөн 30.000 төгрөгний үнийн дүнд багтааж бензин олгож байлаа. 

Харин бусад шатахуун импортлогч компапаниуд ямар нэгэн хязгаарлалтгүй бензинээ хэвийн олгож байв.  Ийнхүү “Сод Монгол” групп шатахуунаа яагаад хязгаарлалттай олгох болов гэдэгт гайхширсан жолооч нар олон байлаа.

Гэтэл УУХҮЯ-наас АИ92 шатахууны 30 хоногийн нөөцтэй гэж саяхан мэдэгдээд байсан. Харин “Сод Монгол” группын энэ үйл явдал шатахууны үнээ нэмэх гэж байгаан биш биз гэсэн олны хардлага ч байгаа юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (43.228.130.188) 2023 оны 10 сарын 05

ККК Содоос бусад нь зүгээр өгч байгаа бол бусдаас нь аваач... бусад нь зүгээр өгч байгаа бол тэр компаниуд нөөцтэй гэсэн үг... харин багаар өгч байгаа бол нөөцгүй л гэсэн үг тодорхой зүйлийг энд бичиж байх гэж,,, \n

0  |  0
Зочин(59.153.112.191) 2023 оны 10 сарын 05

Анаандбазар шантаажчин өөрийгөө мэдрүүлж байхгүй юу. Хамгиын түрүүнд дуугарсан хэрээний ам хөлдөнө гэдэг болох вийдээ

0  |  0
зочин(103.57.93.108) 2023 оны 10 сарын 04

Энэ талон картаар шатахуун өгдөг асуудлыг бүр мөсөн болиулах хэрэгтэй. Нэг бол шатхуунаа өг эсвэл хаагдаж алга бол. Иргэдэд үйлчлэх гэж байгуулагдсан юм бол үйлчил

0  |  0
k(59.153.115.43) 2023 оны 10 сарын 04

hohin gedeg um

0  |  0
Top