
Дэлхий дахинаа алдаршсан уран бүтээлчдийг бэлтгэдэг YG энтертайнментийн реппэр, продюсер Перри сураггүй алга болоод 10 жил болсон тухай мэдээлэл цахим орчинд тархаж эхэлжээ.
Энэ тухай мэдээллийг Перригийн авга ах анх олон нийтэд ил болгожээ. YG энтертайнментийн хамгийн анхны нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг Перри 1999 онд YG family-ийн анхны цомог, 2001 онд JinuSean2-ийн гурав дахь цомгийн продюсерээр ажиллаж байжээ. Хамгийн сүүлд 2010 онд Big Bang хамтлагийн "Beautiful Hangover" цомог дээр ажиллсан байна.
YG энтертайнментийн салбар BLACKLABEL-д ажиллаж байгаа продюсер Тэдди гарч ирснээр Перригийн нэр хүнд буурч эхэлсэн бөгөөд 2015 онд албан ёсоор гэрээ нь дуусгавар болсон байна.
Түүний авга ахны хэлснээр Перри 2010 онд Лос Анжелест хотод сураггүй алга болжээ. Ар гэрийнхэн нь энэ тухай цагдаагийн байгууллагад мэдээлсэн ч харамсалтай нь түүнийг өнөөг хүртэл олж чадаагүй байна.
Олон нийт түүнийг YG энтертайнменттай харилцах харилцаа нь муудсан тул хувийн мэдээллээ нууцлан бүхнээс хол амьдрах болсон байж магадгүй хэмээн таамаглаж байна. Өмнөд Солонгосын интернэт хэрэглэгчид Перригийн тухай үнэн бодитой, албан ёсны мэдээлэл гаргахыг шаардан, энэ хэрэг дээр нарийвчлан ажиллах шаардлагатай байгааг эрх баригчдаас шаардаж эхэлжээ.

.jpg)

Сэтгэгдэл ( 0 )