Супер модель Жижи Хадид болон жүжигчин Брэдли Күүпер нар орон нутгийн цагаар пүрэв гарагт Нью Йорк хотын нэгэн ресторанд оройн зоог барьжээ.
28 настай Жижи Хадид болон 48 настай Брэдли Күүпер нар хооллож дуусмагцаа нэг машинд суун хамтдаа явж байгаа нь папарацичдын дуранд өртжээ. Жижи Хадидын хувьд жүжигчин Леонардо ДиКаприотой өнгөрсөн жилийн намар болзож байсан. Хосуудын харилцаа 2022 оны арванхоёрдугаар сард төгсгөл болсон ч энэ оны долоодугаар сар хүртэл үргэлжилсэн байж магадгүй тухай эх сурвалжууд дурдсан байна.
Брэдли Күүперийн хувьд экс эхнэр Ирина Шейктэй сайн харилцаатай байдаг бөгөөд саяхан гэр бүлээрээ Италид амарч яваа зураг олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ.
Жижи Хадид болон Брэдли Күүпер нар харилцааныхаа тухай албан ёсны ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа ч тэднийг болзож эхлээд багагүй хугацааг өнгөрүүлсэн байж магадгүй гэх таамаглал олон нийтийн дунд тархаад байна.
Сэтгэгдэл ( 0 )