BLACKPINK хамтлагийн YG энтертайнменттэй хийсэн гэрээ өнгөрсөн наймдугаар сард албан ёсоор дуусгавар болсон билээ. Үүнээс хойш хамтлаг гэрээгээ сунгах эсэх нь олон нийтийн анхаарлыг ихээр татаад байгаа бөгөөд шинэчилсэн гэрээнд гишүүд гарын үсэг зурах магадлал улам бүр буурсаар байгаа тухай хэвлэлүүд онцолжээ.
Эх сурвалжууд хамтлагийн гишүүн Женни болон Жисү нар тус тусийн энтертайнмент байгуулахаар зэхэж байгаа тухай мэдээлсэн. Рөүс YG энтертайнменттай хийх гэрээгээ сунгасан бол Лиса 50 тэрбум вонын гэрээнд гарын үсэг зурахаас татгалзжээ.
Лиса саяхан Crazy Horse кабаре театрт үзүүлбэр үзүүлсэн нь гэрээгээ сунгахгүй гэх магадлалыг улам бүр нэмэгдүүлсэн. Мөн түүнд Тайландын нэгэн энтертайнмент 50 тэрбум вонын санал тавьсан гэх мэдээлэл цацагдсан ч энэхүү дүн даруй 2-4 дахин их байж магадгүй гэх тооцоо гарчээ.
Алдартнуудад хийсэн судалгаагаар Лисагийн зах зээлийн үнэлгээ 100 тэрбум вон даваад байгаа бөгөөд BLАCKPINK хамтлаг баруунд алдартай болсон нь Лисатай салшгүй холбоотой хэмээн үзжээ.
YG энтертайнментийн хувьд гишүүн тус бүртэй 100 тэрбум воноос дээш үнээр гэрээ хийнэ гэдэг бараг л боломжгүй зүйл. Гэсэн ч BLACKPINK хамтлагийн уран бүтээлүүд хуулийн дагуу YG энтертайнментийн өмч учир гишүүд зөвхөн хамтлагийн үйл ажиллагаанд оролцох гэрээ байгуулах боломжтой юм.
Хамтлаг энэ оны сүүл хүртэл бүрэн бүрэлдэхүүнээрээ байх хэдий ч ирэх жилээс эхлэн хувь хүний ганцаарчилсан гэрээнүүд эрчимжиж, ойрын хэдэн жилийн турш хамтлагаараа уран бүтээл хийхгүй гэх таамаг гараад байна.
YG энтертайнментийн зүгээс хэлэлцээр үргэлжилж байгаа тул ямар ч мэдээллийг батлах боломжгүй гэх хариу өгөөд байна.
Сэтгэгдэл ( 2 )
лиса жэни розэ жисү бүгдийн дэмждэг шүү
Шинэ хамтлаг дебют хийх гэж байсан, яасан бэ