Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирал Одри Азулэй бараалхав

2023 оны 10 сарын 12

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирал Одри Азулэй 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бараалхав.

Талууд Монгол Улс, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн явц, үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагатай хамтран ажиллаж эхэлснээс хойш 60 жилийн хугацаанд боловсролыг түгээх, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах, үндэсний түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, техник технологийн ололтыг таниулах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг бататган бэхжүүлэх зэрэг үйлсэд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг онцлов.

Уулзалтын үеэр НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирал Одри Азулэй Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэсэн сертификатыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд гардуулав.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
xvc(66.181.189.70) 2023 оны 10 сарын 12

huuhnii nuruun deer ni garaa bitgii taviachee protokol denduu buduulegeer zurchij baina

0  |  0
Top