
Жүжигчин Гун Хю Жин, дуучин Кевин О нар өнгөрсөн оны аравдугаар сарын 11-ний өдөр хуримаа хийж, албан ёсоор гэр бүл болсон. Хуримын нэг жилийн ойн баяраа өчигдөр тэмдэглэн өнгөрүүлсэн тэд өнгөрсөн нэг жилийг баяр хөөр, аз жаргалаар дүүрэн өнгөрүүлсэн тухайгаа хуваалцсан байна.
Өөрсдийн инстаграм хуудаснаа хамтдаа авахуулсан зургаа оруулан тус тусын тайлбарыг бичсэн тэдэнд шүтэн бишрэгчид нь үүрдийн хайр, аз жаргал хүсэн ерөөжээ.
Жүжигчин Гун Хю Жиний хувьд жүжигчин Хён Бин, Сун Еэ Жин нарын хуримын хамгийн торгон агшны нэг болох сүйт бүсгүйн цэцэг шидэх ёслолын үеэр цэцэг авч багагүй дуулиан дэгдээсэн. Удалгүй өөрөөсөө арван насаар дүү дуучин Кевин О-той хуримаа хийхээр болсон тухайгаа зарласан Гун Хю Жин Нью Йорк хотноо дотнын хүмүүсийн хүрээнд хуримын ёслолоо хийсэн билээ.
.jpg)
.jpg)



Сэтгэгдэл ( 0 )