Жүжигчин И Мин У, Ким Гу Ын нар хуримаа хийхээр болсон уу?

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 13

 

Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчдийн нэг болох И Мин У болон Ким Гу Ын нарыг болзож байгаа гэх цуурхал дэгдэж байсан. Харин энэ удаад тэднийг сүй тавьсан гэх мэдээлэл цацагдаж эхэлжээ. 

Энэхүү мэдээлэлд жүжигчдийг гурван жилийн турш болзсон хэмээсэн бөгөөд ядам хуруундаа байнга зүүдэг бөгж нь сүйн бөгж гэжээ. Тэд 2020 онд "The King: Eternal Monarch" кинонд хамтран тоглосон. Үүнээс хойш болзооны цуурхалд хэд хэдэн удаа өртөж байсан тэд энэ удаад ийнхүү сүй тавьсан байж магадгүй гэх цуурхалд өртжээ. Тэдний агентлаг энэхүү мэдээллийг батлаагүй ч үгүйсгээгүй байна. 

Жүжигчин И Мин У-ийн хувьд хамтран тоглосон эмэгтэйчүүдээ нөхөрт гаргадаг хэмээх хошигнолын эзэн болсон нэгэн. Түүний шүтэн бишрэгчид хуримын зар дуулгахыг нь тэсэн ядан хүлээдэг. Тиймдээ ч энэ удаагийн цуурхал үнэн байгаасай хэмээн залбирч байгаа хүн олон байгаа гэнэ. 

Харин Ким Гу Ын хөлбөмбөгийн тамирчин Сун Хын Минтэй нэр холбогдсон ч "өмнө нь нэг нэгнээ огт харж байгаагүй" гэх тайлбар өгчээ. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hun(66.181.178.93) 2025 оны 03 сарын 13

Ene soonuudiin hurim manid yamar hamaa bn aa hutsaad bh um aa\n

1  |  2
Lee minho(94.248.209.224) 2025 оны 03 сарын 13

Ywj ywj xamgin tsarai muutaig ni awch vyrxxima hahaha

2  |  0
Top