Испанийн уламжлалт Trashumancia бэлчээрийн мал аж ахуйн фестивалийн хүрээнд Мадрид хотын төвөөр 1100 хонь, 200 ямаа алхалжээ.
Энэхүү өвөрмөц баярыг жил бүрийн аравдугаар сард тэмдэглэдэг. Энэ жилийн онцлог нь хонь, ямааг туух үүргийг эмэгтэй хүнд өгчээ. Нэг өдрийн турш автомашиныг орлосон хонь, ямааны парадыг үзэхээр олон жуулчид цугларсан байна. Trashumancia фестивалийг 1994 онд Испанийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн хөдөө аж ахуйн салбарт зориулан Мадридын оршин суугчид анх тэмдэглэжээ. Арга хэмжээний гол зорилго нь биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд эерэг нөлөө үзүүлдэг бэлчээрийн мал аж ахуйг хамгаалан, дэмжихэд оршдог.
Сэтгэгдэл ( 0 )