BTS хамтлагийн V-д гэрлэх санал тавьсан эмэгтэйд 3 жилийн ЯЛ ОНООНО

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 19

 

BTS хамтлагийн V-г мөшгиж байсан нь тогтоогдсон эмэгтэйг цагдаа нар мөрдөн байцаалтад дууджээ. 

Сөүл хотын Ганнам дүүргийн цагдаагийн хэлтсээс арваннэгдүгээр сарын 17-нд Бусдыг мөрдөн мөшгөхтэй тэмцэх хуулийг зөрчиж, бусдын гэрт хууль бусаар нэвтэрсэн байж болзошгүй 20 гаруй насны эмэгтэйг цагдан хорихгүйгээр байцааж эхэлснээ мэдэгджээ. 

Сэжигтэн аравдугаар сарын 28-ний өдрийн 18:30 цагийн үед BTS хамтлагийн гишүүн V-г мөшгин, хамт лифтэд суун биед нь ойртон, ярилцахыг завдаж, гэрлэлтийн бүртгэлийн хуудас хүртэл өгчээ. Үүний дараа эмэгтэй хэргийн газрыг орхин явсан бөгөөд хамгаалалтын ажилтан уг хэргийн тухай цагдаагийн газар мэдээлжээ. 

Мөрдөн байцаалтын явцад сэжигтний талаар хачирхалтай зүйлс ил болжээ. Тэрээр V-ийн байранд өмнө нь хэд хэдэн удаа очиж байсан нь тогтоогджээ. Цагдаа нар сэжигтэнд дуучин V-д 100 метрээс дотогш ойртохгүй байх, мессеж болон утсаар ярихыг хориглох арга хэмжээг яаралтай авсан байна. 

Сэжигтэн бүсгүйг гэм буруутай гэж үзвэл Өмнөд Солонгосын бусдыг мөрдөн мөшгихтэй тэмцэх хуулийн шинэчилсэн найруулгын дагуу 3 хүртэлх жилээр хорих, эсвэл 30 хүртэлх сая вонын торгуулийн арга хэмжээ авах ажээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tuya(202.55.188.101) 2025 оны 03 сарын 13

Ter emegteig odoo barisan bolovuu

1  |  1
Cny hun(66.181.161.213) 2025 оны 03 сарын 13

Yaana yaana sould ymmr aimmr emegteicuud bdii

1  |  0
marll(103.41.93.56) 2025 оны 03 сарын 13

bvtkve

1  |  0
army (66.181.161.234) 2025 оны 03 сарын 13

ээ хөөрхий дөө

3  |  0
Ха(66.181.161.207) 2025 оны 03 сарын 13

Гүээ энүүгээр яадаг байна аа хха

3  |  7
.(103.254.123.159) 2025 оны 03 сарын 13

Гарчигаа зөв өгөөчээ мэдэхгүй хүн юу ч гэж бодох юм билээ нууцаар дагасан хүнд хорих ял өгч магадгүй ч юм уу

10  |  0
Болор(103.212.119.154) 2025 оны 03 сарын 13

Сэтгэцийн өөхчлөоттэй зарим эмэгтэйчүүд шуналаа барьж дийлэхгүй хэцүүдэж байна лаа. Магадгүй хэн нэгхий далд явуулгаар хийсэн байх магадлалтай. Атаархуу, хэнийг ч өөрөөсөө илүү гаргаж чаддаггүй эмэгтэйчүүдээс болгоомжлох нь зөв шүү.

9  |  0
Top