Буриад улс, түмний эцэг хэмээн Э.Ринчионо, А.Доржиев, Ц.Жамцарано, Б.Барадин, М.Богданов, М.Ербанов М.Амагаев нарыг панмонголистууд хүндэтгэгддэг юм билээ. Тэгвэл буриад гээд хүндэтгэх ч хэцүү байх ч хэцүү хүмүүс байдаг аж. Америкийн эрэлхэг долоо гэх киноны гол дүрийг бүтээсэн нэрт жүжигчин Юл Блиннер (одессийн еврей гаралтай)-ийн эмээ буриад хүн. Том дарга нарыг хэрэлдүүлээд, өөрөө бүгдийг нь загнаад байдаг, манайханы дууриадаг нэвтрүүлгийн хөтлөгч, жүжигчин сэтгүүлч Светлана Сорокинагийн өвөө буриад, Зөвлөлтийн анхны миссээр шалгарсан Маша Калининагийн эмээ буриад, “Уурга”, “Сибирийн үсчин”, зэрэг киноны алдарт найруулагч, жүжигчин Сергей Михалковын аав гуран буюу эрлийз хүрлийз буриад (тэгээд л монголын сэдвээр кино хийсэн байх нь) Америкийн нэрт жүжигчин Стивен Сигал өөрийгөө монгол гаралтай гэдэг, монгол хүүхэнтэй ч гэрлэсэн, Чингис хааны тухай кино хийнэ гэж бүх туургатан даяар манаргасан, тодруулбал, түүний өвөө Хиагтын еврей, эмээ нь буриад юм. Хонконг киноны сценариар америк кино хийж алдаршсан Квентин Тарантино найруулагч (Биллийг устга, Бүтэлгүй новш, Детектив зохиол) халимаг цустай тул хачин царайтай, Ази руу тэмүүлдэг. Америкийн “Пэтриот”, “Леопард” зэрэг мундаг пуужинг зохиосон Жорж Мэйсоны эцэг халимаг кавказын эрлийз. Оросын 18-р зууны, тэнгисийн цэргийн жанжин адмирал Д.Калмыковын өвөө халимаг. Элвис Пресли халимаг цустай гэвэл та итгэх үү? Итгэхээс л өөр аргагүй юм. Түүний ээжийн талын өвөө нь Степняков гэдэг орос хүн байсан. Талынхан гэдэг овогтой байна шүү дээ. Тэр хүний эцэг халимаг хүн байж. Элвис Преслийн өргөн нүүр том толгой, нүдний учрыг олов уу?
“Алаг хорвоо” сониноос. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )