Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 20-ний өдөр Munhwa Ilbo-д мэдээлснээр Өмнөд Солонгосын охидын BLACKPINK хамтлаг цаашид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхээр болжээ.
Хамтлагийн хоёр гишүүн YG энтертайнменттэй хийх гэрээгээ эцэслэн шийдвэрлээгүй байгаа ч хамтлагийнхаа үйл ажиллагаанд үргэлжлүүлэн оролцож, бусад үед бие даасан байдлаар ажиллах төлөвтэй байна. Одоогийн байдлаар гишүүд хамтлагийн үйл ажиллагаанд зориулсан YG-ийн гэрээнд ямар нөхцлөөр гарын үсэг зурсан нь тодорхойгүй байна.
BLACKPINK хамтлаг өнгөрсөн есдүгээр сард "Born Pink" аялан тоглолтоо өндөрлөсөн. Энэхүү аялан тоглолт нь 1.8 сая үзэгчтэй байсан бөгөөд ойролцоогоор 300 тэрбум вонын орлого олжээ. Цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулах нь тэдэнд илүү их ашиг орлого өгөх төлөвтэй байгаа бөгөөд дэлхий дахинаа улам бүр нэр алдартай болохын тулд тун нарийн төлөвлөгөө боловсруулж буй бололтой хэмээн шүтэн бишрэгчид нь дүгнэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Дангаараа ямар амжилт олох вэ дээ, тэгээд ч бас БТС ийг дуурайж байгаа биз. Хийсэн бүх юмыг нь хийдэг юм шиг санагддаг. Өөрийн онцлогоороо илүү гарч байввал өөрсөнд нь зүгээр байх даа. Утга учиргүй бусдыг дуурайхаар өөрснийх нь рейтинг унаад байх юм