"Super Junior" хамтлагийн Гюү Хён руу хутгатай дайрсан 30 орчим насны эмэгтэйг саатуулжээ.
Дуучин Гюү Хён нэгэн мюзикл жүжигт дүр бүтээж буй бөгөөд сэжигтэн этгээд хувцас солих өрөөнд нэвтэрч түүн рүү хутга барин дайрчээ. Сэжигтнийг зогсоохоор тэмцэлдэж байх үедээ Гюү Хён гартаа бага зэргийн гэмтэл авчээ.
Цагдаа нар сэжигтнийг саатуулан баривчилж, Гюү Хёнд яаралтай түргэн тусламж үзүүлжээ. Сэжигтэн хувцас солих өрөөнд нууцаар нэвтрэн орсон бөгөөд одоогоор чухам ямар шалтгааны улмаас ийнхүү халдлага үйлдэх болсон нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл ( 3 )
Галзуу шүтэн бишрэгч
Yoo ene soloongos humuus ch yaatsiin be
Тэр эмэгтэйг гомдоочихсон юм байх даа