Реппэр Канье Уэст болон Бианка Ценсори нар харилцаандаа түр завсарлага авсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Хосууд 2022 оны арванхоёрдугаар сард гэрлэсэн. Өнгөрсөн аравдугаар сарын дунд үеэс хойш тусдаа цагийг өнгөрүүлэх болсон тэднийг Бианкагийн гэр бүлийнхэн эсэргүүцсэн хэвээр байгаа аж.
Бианкагийн гэр бүлийнхэн түүнийг Каньетэй гэрлэх нь зөв шийдвэр байсан эсэхэд өнөөг хүртэл эргэлзэж байгаа тухай эх сурвалж мэдээлсэн байна. Түүний хэлж буйгаар "Канье Уэстийн хажууд байх нь тэвчээр шаардсан ажил бөгөөд Бианка түүний хажууд байгаа хамгийн тэвчээртэй хүмүүсийн нэг. Канье түүнд анхаарал хандуулдаг ч Бианка өөрийн гэсэн үзэл бодолтой байх нь тун ч хэцүү" гэжээ.
Реппэр Канье Уэст Саудын Араб дахь тансаг зэрэглэлийн дуу бичлэгийн студид ажиллаж буй. Түүнийг цомгоо дуусгамагц Бианка түүн дээр ирэх төлөвлөгөөтэй байгаа ч гэр бүлийнхэн нь хориглож магадгүй гэх мэдээлэл мөн цацагдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )