Кендалл Женнерийн "халуухан" өшөө авалт

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 21

 

Загвар өмсөгч Кендалл Женнер Calvin Klein брэндийн нүүр царайгаар ажиллах болсон. Тэрээр өөрийн инстаграм хуудаснаа сурталчилгааны зураг авалтынхаа хэсгээс оруулсан бөгөөд уг зураг түүний шүтэн бишрэгчдийг ёстой л галзууруулах дөхжээ. 

Уг зургийн сэтгэгдэл хэсэгт шүтэн бишрэгчид нь "Энэ зураг яг л өшөө авалт шиг харагдаж байна" хэмээх утга бүхий сэтгэгдэл үлдээжээ. Кендалл болон Бэд Банни нарыг салсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдсан. Кендаллын шүтэн бишрэгчид Бэд Банни түүнийг гомдоосон хэмээн таамаглаад байгаа бөгөөд Кендаллын ийнхүү хагас нүцгэн зургаа нийтэлж байгаа нь өшөөгөө авч байгаа хэрэг хэмээн дүгнэжээ. 

Загвар өмсөгч бүсгүйн нийтэлсэн хоёр дахь зураг эвлүүлгийн алдаатай байгаа нь мөн олны анхаарлыг ихээр татаад байна. Зураг дээр түүний хөл байж боломжгүй байдлаар нугаларсан байх бөгөөд уг эвлүүлгийг чухам хэн хийсэн болох нь одоогоор тодорхойгүй байна. 

 




 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top