.jpg)
Дэлхийн хамгийн алдартай хөвгүүдийн хамтлаг болсон BTS хамтлагийн дөрвөн гишүүн болох RM, Жимин, V, Жон Гүг нар цэргийн албанд татагдахаар бэлдэж байгаа тухай BIGHIT Music-ээс мэдээлжээ.
Энэхүү мэдээлэлд "Сайн байцгаана уу. BIGHIT MUSIC байна. Бид шүтэн бишрэгчдэдээ RM, Жимин, V, Жон Гүг нар цэрэгт татагдах үйл явцыг эхлүүлсэн болохыг мэдэгдэж байна. Уран бүтээлчид маань цэргийн алба хаах бэлтгэлээ базааж байна. Цаашдын үйл явцын талаар бид цаг алдалгүй мэдээлэх болно. RM, Жимин, V, Жон Гүг нарыг цэргийн албаа амжилттай хааж, эсэн мэнд буцаж ирэх хүртэл нь үргэлж хайрлаж, дэмжихийг та бүхнээсээ хүсэж байна. Манай компани ч мөн уран бүтээлчдээ бүхий л хүчээ дайчлан дэмжих болно. Баярлалаа" гэжээ.
BTS хамтлагийн гурван гишүүн болох Жин, J Hope, Шюга нар цэргийн алба хааж буй. БНСУ-ын Бүх нийтээр цэргийн алба хаах хуульд тус улсын бүх эрчүүд 28 нас хүрэхээсээ өмнө цэргийн алба хаасан байх ёстой хэмээн заасан байдаг. 2020 онд БНСУ-ын Үндэсний Ассамблейгаас “BTS хууль” хэмээх шинэ хуулийн төсөл баталсан бөгөөд уг хуульд БНСУ-ын нэр төрийг дэлхийд өргөн мандуулж, Соёл, спортын яамнаас тодорхойлолт авсан уран бүтээлчдийн цэргийн алба хаах насыг 30 болгож хойшлуулжээ.
Хамтлагийн хамгийн ахмад гишүүн 1992 онд төрсөн бол хамгийн залуу гишүүн 1997 онд төржээ.

.jpg)

Сэтгэгдэл ( 2 )
Болно ш дээ. Би хэлчихье
Дөрвүүлэнг нь нэг ангид алба хаалгаж болохгүй юу?????