Наран дээр “Титмийн нүх” гэгдэж буй асар том хар нүх үүсжээ. Эл нүх нь дэлхий рүү харсан тул сансрын салхи хэмээх асар хурдтай туяа бүхий хүчтэй урсгал манай гараг руу чиглэж байна.
Spaceweather.com сайтад мэдээлснээр, титмийн нүх энэ сарын 2-нд үүсжээ.
Нэг хоногийн дотор өргөнөөрөө 800 мянган км-т хүрсэн нь дэлхийн голчоос 60 дахин их юм. Наран дээр хар толбо үүссэний улмаас дэлхийд гео соронзон шуурга үүсгэж, радио холбоонд гэмтэл гарч болзошгүй гэж эрдэмтэд үзэж байсан ч сансрын салхины хүч тооцоолсноос бага байжээ. Гэсэн хэдий ч үүний улмаас өндөр өргөргүүдэд туйлын туяа ажиглагдсан байна.
Нарны соронзон орон өөрчлөгдөхөд титмийн нүх үүсдэг байна. Нарны идэвхжил энэ жилийн турш нэмэгдсэн байна. Учир нь гэрэлт од 11 жилийн дэлбэрэлтийн циклийн оргил үед тулж ирээд байна. Титмийн нүх энэхүү мөчлөгийн аль ч үед үүсэх боломжтой байдаг аж. Нарны туйл орчим гол төлөв үүсдэг хар нүх энэ удаад нарны экватор орчимд бий болсон нь эрдэмтдийн анхаарлыг татаж байна.
Сэтгэгдэл ( 6 )
хүчтэй Цахилгаан соронз аюултай шүү
Ingeed ailgaad bdin
Манай хэд хэдэн аймгуудад туйлын туяа үзэгдсэн нь үүнтэй холбоотой ч байж болох юм.
Харийлдаа
пзда минь чи үхнээ үхнэ чи пзда минь
Пзда пзда амьдарчих юмсан