ЖДБ эрхлэгчдэд зориулсан “Бизнес төв” Дархан-Уул аймагт үүдээ нээлээ

2023 оны 12 сарын 20

            ХААН Банк орон нутгийн бизнес эрхлэгчдэд тусгайлан үйлчилгээ үзүүлэх жишиг “Бизнес төв”-ийг өчигдөр Орхон аймагт, өнөөдөр Дархан-Уул аймагт ашиглалтад орууллаа. Нийслэлд 11 байршилд бизнес эрхлэгчдэд зориулсан ийм нэгж үйл ажиллагаа явуулж буй бол аймгуудаас салхийг нь хагалж, аж үйлдвэржсэн хоёр томоохон аймгийг сонгон ХААН Банк бизнес эрхлэгчдэд санхүүгийн үйлчилгээгээ улам бүр ойртуулж, хүртээмжийг нь нэмэгдүүлээд байна.

Монголын газар тариалангийн төв бүсэд оршдог Дархан-Уул аймгийн хувьд хүн амын мах махан бүтээгдэхүүний хэрэгцээний 30%, сүү сүүн бүтээгдэхүүний 90%, гурил гурилан бүтээгдэхүүний 70% гаруй хувийг, төмс, хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангадаг төдийгүй 100 хувь орлогоороо санхүүждэг аймаг гэдгээрээ онцлог. Түүнчлэн Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв төдийгүй  эрчим хүчний үйлдвэрлэл, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, оёдол, савхин эдлэл, хүнсний бүх төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ тэр тусмаа барилгын материалын үйлдвэрлэл тус аймагт эрчимтэй хөгжиж байна. Энэ ч үүднээсээ Улаанбаатар хотоос шилжин суурьших хүн амын тоо жилээс жилд нэмэгдэж, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн тоо  өсөж буй. ХААН Банк бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих, санхүүжилтийн таатай боломжууд санал болгох, зөвлөгөө мэдээлэл өгөх “Бизнес төв” Дархан-Уул аймагт байгуулсан нь цагаа олсон, хэрэгцээтэй үйлчилгээ гэдгийг иргэд онцолж байна.

Бизнес төвийн нээлтэд Дархан-Уул аймгийн удирдлагууд, тус аймаг дахь Монголбанк, Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөл, жижиг дунд бизнес эрхлэгчид хүрэлцэн ирсэн бөгөөд энэ үеэр Төв банкны захирал, менежерүүд  сонирхолтой сургалт зохион байгуулж, харилцагчдын сонирхсон асуултад хариулсан юм.

Эрхэм бизнес эрхлэгч та Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг бол ХААН Банкны Дархан төв салбарын 3-р давхарт нээгдсэн “Бизнес төв”-ийг зорьж очин тав тухтай, тохилог орчинд санхүүгийн цогц үйлчилгээг түргэн шуурхай авч, бизнесээ өргөжүүлээрэй. 

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top