Б.Үүрцайх ТИВИЙН ДЭЭД амжилтыг шинэчлэн тогтоолоо

2023 оны 12 сарын 25

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, "Ривер" клубын тамирчин Спортын мастер Б.Үүрцайх энэ оны арванхоёрдугаар сарын 11-18-ны өдрүүдэд Малайз улсын "Johar-Bahry" хотод зохион байгуулагдсан Классик Пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 120 кг-ийн жинд "Мастер-2" ангилалд амжилттай оролцож алтан медаль хүртлээ.

Тэрбээр, хэвтээ шахалтын төрөлд 192,5 кг, нийлбэр дүнгээр 660 кг-ын амжилт үзүүлж өөрийн ангилалдаа Ази тивийн дээд амжилтыг хоёр төрөлд шинэчлэн тогтоосон амжилт үзүүлсэн байна.

Б.Үүрцайх нь Канадын Saint Jones хотод зохион байгуулагдсан Мастерын ДАШТ-нд "М1" ангилалд хувцас хэрэглэлтэй төрөлд нийлбэр дүнгээр рүрэл медаль, ӨАБНУ-ын Sun city хотод зохион байгуулагдсан хэвтээ шахалтын ДАШТ-ээс мөнгөн медаль, ази тивийн хэвтээ шахалтын Аварга шалгаруулах тэмцээнээс Алтан медаль авч байсан туршлагатай тамирчин юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.166.196)  2025 оны 04 сарын 18

Агуу амжилт, гавьяатыг нь хурдан өгөөчээ

3  |  0
Top