ХААН Банкийг “Оны шилдэг ААН”, “Банкны салбарын Энтрепренер”-ээр тодрууллаа

2023 оны 12 сарын 25

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр зохион байгуулдаг “ЭНТРЕПРЕНЕР-2023” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болж, ХААН Банкийг Монгол Улсын “Оны шилдэг 10 ААН”, “Банкны салбарын Энтрепренер”-ээр тус тус шалгарууллаа.

Монгол Улсын бизнесийн салбарын нэр хүнд, үнэ цэнийг тодорхойлох, улмаар шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг онцлон дэмжих зорилготой тус шалгаруулалтыг 26 дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд ХААН Банк энэ хугацаанд “Оны шилдэг 10 ААН”-ээр 10 дахь удаагаа өргөмжлөгдөөд  байгаа юм.

Шилдгүүдийг тодруулахдаа компанийн сайн засаглал, хүний нөөцийн зөв бодлого, олон улсын стандартыг хэрхэн хангасан зэрэг үзүүлэлтээс гадна техник технологийн шинэлэг дэвшилтэд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн байдал, тухайн салбарын зах зээлд эзлэх байр суурь болон улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээ, нийгмийн хариуцлага болоод тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийг нь харгалзан үнэлж дүгнэдэг гэдгийг ёслолын ажиллагааны үеэр онцолж байв.

2023 оны III улирлын байдлаар ХААН Банкны нийт актив 16.1 их наяд, зээлийн багц 9.3 их наяд, татан төвлөрүүлсэн хөрөнгө 11.4 их наяд төгрөгт хүрсэн нь салбартаа тэргүүлсэн үзүүлэлт төдийгүй банкны системийн гуравны нэгийг дангаар бүрдүүлж буй. Санхүүгийн хүчирхэг үзүүлэлтээс гадна цахим шилжилтэд түүчээлж, өдгөө ХААН Банкны цахим сувгийн хэрэглэгчийн тоо 1.9 саяд хүрсэн төдийгүй онлайн зээлийн багцаараа салбартаа тэргүүлж буй юм. Мөн түүнчлэн ХААН Банк энэ онд Хөрөнгийн зах зээлд амжилттай IPO гаргаж, олон нийтэд нээлттэй компани болсон төдийгүй дотоодын болон олон улсын зах зээлд Ногоон бонд гаргасан  билээ.

Амжилт бүрийг хамтдаа бүтээж, үнэ цэн, хамтын өсөлтийг бий болгож ирсэн эрхэм харилцагчид, түншүүд та бүхэндээ баярлалаа.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.191.77) 2023 оны 12 сарын 26

ард түмнээ хамгийн сайн хүүлэж шулсан банк шилдэг нь болно биз дээ

1  |  1
Top