[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Үзэл бодлоо хамгаалах 4 алхам

2023 оны 12 сарын 29

Та бусдын үзэл бодолд үргэлж найдаж, өөрийн гэсэн үнэт зүйлгүй амьдарвал үнэ цэн үгүй. Тэгвэл бусдад уусалгүй, айж эмээлгүйгээр өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, хамгаалах талаар зөвлөмжийг хүргэе.


Өөртөө итгэх итгэлээ олж ав

Үзэл бодлоо хамгаалахын тулд өөртөө итгэх итгэл, хүчтэй зан чанар хэрэгтэй.

Мэдрэмжиндээ итгэ

Хэрэв та хүнтэй танилцахдаа түүний үзэл бодолд бүрэн автаж байгаа бол энэ нь алдаа юм. Өөрт төрж буй мэдрэмжээ сонс. Ямар ч тохиолдолд өөрийн зөн совиндоо итгэ!

Үзэл бодлоо илэрхийлэхийн төлөө зогс

Зарим хүн өөрийн үзэл бодлыг хүлээн зөвшөөрүүлэхээр бусдад албадах үе бий. Харин та санал нийлэхгүй бол хэл! Асуудлын талаар ярилцахдаа гол зүйлээ л ярь, бүү марга.

Сул талаа хүлээн зөвшөөр...

Үзэл бодлоо илэрхийлж эхлэхээсээ өмнө юуг ойлгох нь чухал вэ? Хүмүүсийг ойлгож сурахын тулд та өөрийгөө болон тухайн хүнийг давуу болон сул талтай нь харах хэрэгтэй. Өөрийн сул талаа хүлээн зөвшөөр...

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top