Охидын “Sound of kiss” хамтлагийн хамгийн царайлаг нь болох Мино буюу Номин хамтлагаасаа нэлээд хэл амтай гарч одсон. Залуусын нүдийг хужирладаг ганц охиноо тавиад туучихсан хамтлагийнхан нь ч шаралхсандаа “ажил ярьсан бизнесменүүдтэй явалдсан учраас бид Миног хөөсөн” гэдэг мэдэгдлийг удаа дараа хийсэн билээ. Тун удахгүй Мино ч хамтран зүтгэж явсан охидынхоо яриаг гэрчлэх гэсэн мэт “Toyota Infinity” хөлөглөсөн юм. Байдал бүр даамжирч, Мино “Sound of kiss”-ийн шаргал үст охидод анхны ивээн тэтгэлгэ үзүүлсэн Бямбасүрэн гэгч алтны бизнесмен залуутай ханилжээ. Тэрээр Мянганбаярт Өвөрхангайн Бөөрөлжүүтийн амыг зарсан гэж яригддаг. Хоёр хүүхэдтэй эхнэрээсээ салсан түүнийг “Киви”-гийн Намуунаатай ч нэг хэсэг “найзалж” амжсаныг эх сурвалж мэдээллээ. Бямбасүрэн Миногоос нэлээд олон насаар ах юм байна.
Н.Бэрх zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )