ӨНӨӨДӨР: Архангай аймгийн ИТХ-ын дарга хууль зөрчсөн талаар мэдээлэл хийнэ

2024 оны 01 сарын 19

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2024.01.19)


09:00 цагт “Holiday Inn” зочид буудлын хурлын танхимд Жайкагийн Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төслийн II шат хэрэгжиж байгаатай холбоотойгоор Тэгш хамран сургах боловсролын туршлага хуваалцах семинар болно. 

09:00-16:00 цагт МУИС-ийн Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Утас: 9458-2204.

11:00 цагт ШУА-д “Төрийн албан хаагчийн эх хэлний мэдлэг чадвар, дадал”, “Монгол бичгийн гарын авлага”, “Монгол бичиг заах аргын зөвлөмж” номуудын нээлт болно. Утас: 9979-4324. 11-450480

11:30 цагт “ЗМ”-ний мэдээллийн төвд: Архангай аймгийн ИТХ-ын дарга хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа талаар аймгийн хурлын төлөөлөгч Ц. Амаржаргал хэвлэлийн бага хурал зарлажээ.

10:00-11:00 цагт ОБЕГ-ын албан хаагчид ОХУ-ын ЭСЯ-ны ажилтнуудтай хамтран харзны усан шумбах үйл ажиллагааг зохион байгуулна. Утас: 9974-9024, 8082-6969.

14:00-18:00 цагт “Туушин” зочид буудалд: Хөрөнгийн зах зээлийн трендийг тодорхойлох "Top Traders & Investors" үйл ажиллагаа болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top