Дотуур өмдөндөө хар тамхи нуусан жүжигчин 15 ЖИЛИЙН ял авч магадгүй

2024 оны 01 сарын 19

Оросын жүжигчин Анатолий Руденко дотуур өмдөндөө хар тамхи нуусан байсныхаа улмаас 15 хүртэлх жилийн ял авч магадгүй болоод байна.

Түүний өмгөөлөгч Сергей Жорины ярьснаар 41 настай жүжигчнийг зураг авалтаас буцаж явахад нь Москва хотын төвөөс баривчилжээ. Цагдаа нар түүний машиныг шалгахаар зогсооход жүжигчин залуу илт сандарч байгаа нь мэдэгдсэн гэнэ. Шалгах явцад түүнээс 0.57 гр цагаан өнгийн бодис илэрсэн бөгөөд цавиндаа скочдож наасан байсан мансууруулах бодисыг авахын тулд цагдаа нар жүжигчний дотуур өмд рүү гараа хийхэд хүрчээ.

Анатолий Руденко уг бодисыг нохойгоо салхилуулж яваад олсон гэж мэдүүлсэн бөгөөд нохойнд дургүй хүмүүсийн хаядаг нохойн хор гэж бодсон гэж хэлж байгаа аж.

Гэвч цагдаа нар түүнийг худлаа хэлж байна гэж үзжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хуй(15.235.145.25) 2024 оны 01 сарын 22

Монголчуудаа бузар ороzуудаас холхон яваарай.

1  |  0
Uzen yadagch(202.9.40.117) 2024 оны 01 сарын 22

Erguu har tamhichin gohino. 15 jil yas shorond suulgah heregtei. Yaj tsavindaa nuuchaad nohoin hor bh gej helj chadaj bnaa. Tsagdaa nariig teneg boddogoos zailahgui

1  |  0
Зочин(66.181.161.79) 2024 оны 01 сарын 22

Америкийн араас ч орлоо доо Орос орон

1  |  1
Зочин(103.212.118.153) 2024 оны 01 сарын 19

Ойр тойрных нэг нь л цагдаад мэдээлэл өгч дээ, хаа газрын урлагчид угаасаа иймэрхүү, сонгодог урлагийн гэгддэг нөхөд бол бүр аймаар

0  |  0
Орос(202.55.183.178) 2024 оны 01 сарын 19

Олсон бол юу гэж цавиндаа нуухавдээ. Тэгээд ч олсон бол хартамхийг мэдсэн бол цагдаад аваачиж өгөх үүрэгтэй!

1  |  0
Top