Перугийн Агуас Калентес хотын оршин суугчид инкачуудын эртний Мачу Пикчу хот руу орох тасалбарыг борлуулах шинэ системийг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулжээ.
Перугийн эрх баригчид тасалбарыг “Credicorp” корпорацын охин компани “Joinnus”-иар дамжуулан борлуулах шийдвэр гаргасан нь аялал жуулчлалын салбарынхны эсэргүүцэлтэй тулгараад байна. Тэд эртний хот руу хүрэх цорын ганц төмөр замыг хааж, Засгийн газраа “Credicorp” корпорацтай хуйвалдсан хэмээн буруутгажээ.
Үүний хариуд Перугийн эрх баригчид шийдвэрээ өөрчилж, тасалбарын борлуулалтыг Засгийн газрын хяналтад байдаг платформоор хийхээр болсон байна. Перугийн соёлын сайд Лесли Уртеага жагсагчидтай тохиролцоонд хүрнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд гэхдээ хэрэв эсэргүүцэл үргэлжилбэл хориг арга хэмжээ авна хэмээн анхааруулжээ.
Жагсаалын улмаас Мачу Пикчу хот “бүслэлт”-эд ороод байна. Хотын ойролцоох Агуас Калентес хотын бүх худалдааны цэг, кафе, зочид буудал хаалгаа барьжээ.
Алдарт Мачу Пикчу хот хэзээ баригдаж, яагаад эзгүйрсэн нь түүхчдийн хувьд оньсого хэвээр байна.
Сэтгэгдэл ( 0 )