Өрнөдийн орнууд ураны уурхайнуудаа дахин нээж байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 05

Өрнөдийн орнууд цөмийн түлшний үнэ нэмэгдсэнтэй зэрэгцэн үйл ажиллагааг нь зогсоогоод байсан ураны уурхайнуудаа дахин нээж эхэлсэн тухай Блүмберг агентлаг мэдээлжээ.

АНУ-ын компаниуд Вайоминг, Техас, Аризон болон Юта муж дахь уурхайнуудын үйл ажиллагааг сэргээгээд байна. 2011 онд Японы Фүкүшима-1 атомын цахилгаан станц дээр осол гарсны дараа эдгээр уурхайнуудыг хаагаад байсан юм. Ослын дараа цөмийн түлшний үнэ огцом унаж, ураны уурхайнууд алдагдал хүлээх болжээ.

Харин өдгөө олон улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгын хүрээнд цөмийн эрчим хүчийг хэрэглэх сонирхол нэмэгдсэнээс үүдэн цөмийн түлшний үнэ өсөхөд хүргээд байна. Тиймээс үйл ажиллагаагаа зогсоогоод байсан ураны уурхайнууд ашигтай ажиллах болжээ. АНУ-аас гадна Канад, Австрали, Казахстан зэрэг улс ураны олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Эдгээр улсад дэлхийн ураны олборлолтын 60 гаруй хувь ногддог байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top