Японы Цөмийн эрчим хүчний зохицуулах газар цөмийн хог хаягдлыг дахин боловсруулах замаар гаргаж авсан МОХ цөмийн түлшний үйлдвэр барих зөвшөөрөл олгожээ. Японд анхны цөмийн түлшний үйлдвэрийн зөвшөөрөл авахад зургаан жил шаардагдсан байна. Ингэхдээ тус компани объектын газар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг стандартаас 1.5 дахин нэмэгдүүлэх болзлыг хүлээн авчээ.
NHK сувгийн мэдээлснээр, үйлдвэрийг Аомори мужийн Рокашо тосгонд 2022 онд барьж, дуусгахаар төлөвлөжээ. МОХ буюу ислийн холимог түлшийг, ашигласан цөмийн түлшнээс гаргаж авсан уран, плутонийгоор үйлдвэрлэх гэнэ. Үйлдвэрийг барихад 200 сая иен буюу хоёр сая ам.долларыг зарцуулах аж.
Ашигласан цөмийн түлшийг дахин боловсруулж, плутоний гаргаж авах үйлдвэр барих зөвшөөрлийг өнгөрсөн долоодугаар сард авсан бөгөөд цөмийн түлшний үйлдвэрийн дэргэд 2022 оны эхний хагаст барьж, ашиглалтад оруулах аж. Ингэснээр, атомын цахилгаан станцууд цөмийн түлшийг дахин ашиглах боломж бий болох юм.
Сэтгэгдэл ( 1 )
Насаки болждэ