Киргизстанд ураны хайгуул хийхийг хориглов

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 19

Киргизстан улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков зарлиг гаргаж, тус улсын нутаг дэвсгэрт ураны хайгуул хийх, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хоригложээ.

Ингэснээр уран болон торийн бүх төрлийн геологийн хайгуул хийх, булшлах, шилжүүлэх боломжгүй болж байгаа юм.

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Иссык-Куль мужийн Кызыл-Омпол орчимд ураны хайгуул эхэлсэн нь нутгийн иргэд болон улстөрчдийн эсэргүүцэлтэй тулсан юм. Улмаар Киргизийн улс төрийн хүрээнийхэн энэ сэдвээр бүтэн жил гаруйн хугацаанд маргалдсан билээ. Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс байгаль орчин, экологийн тэнцвэрт байдал, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс гаргасан шийдвэр гэдгийг онцолжээ.

Химийн элементийн нэршил нь Ториум буюу Торийг Шведийн химич Йёнс Якоб Берцелиус 1828 онд илрүүлж байсан бөгөөд Норзын бурхны нэрээр Тори гэж нэрлэсэн байна. Ихэнх чулуулаг, хөрсөнд бага хэмжээгээр агуулагддаг энэ бодис ураныг бодвол тархац өндөртэйд тооцогдоно. Химийн элементийн хувьд уян хатан биш тул боловсруулсан плутони зэрэг задгай материалтай хамт түлш болгон ашиглаж болно.

Торийн түлш нь ердийн түлшнээс химийн нэгдэл, агууламж өндөр тул зайлсхийх хэрэгтэй гэдгийг Дэлхийн цөмийн эрчим хүчний холбооноос мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БАТ(202.179.31.105) 2020 оны 01 сарын 06

МАНАЙ ТӨР ЗАСАГТ ХУВИА БОДСОН ХУЛГАЙЧУУД БГААГҮЙ УЛС ОРНОО ИРГЭДЭЭ БОДДОГ ТҮШЭЭД БСАН БОЛ ИЙМ Л БХ БСАН

0  |  0
mglhuu(82.233.228.208) 2019 оны 12 сарын 20

uran olborloh, haiguul hiihiig mongold horigloh nam baival bi ter namiig songono

1  |  0
Top