Хоригт өртөх аюул байгаа хэдий ч Оростой эдийн засгийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 09 сарын 25

Хоригт өртөх аюул байгаа хэдий ч Киргиз улс Оростой эдийн засгийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы улс төрийн ерөнхий хэлэлцүүлгийн үеэр үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

“Оростой хамтран ажиллахгүй байхыг Өрнөдийн орнууд биднээс шаарддаг мөртөө өөрсдөө ОХУ-тай худалдаа, эдийн засгийн салбарт идэвхтэй хамтран ажилладаг. Бид Оростой та нараас илүү өргөн эдийн засгийн хэлхээ холбоотой байдаг учраас бид Оростой эдийн засгийн салбарт хамтран ажиллахаас татгалзаж чадахгүй” гэж Киргизийн төрийн тэргүүн онцолжээ. Түүний хэлснээр, Өрнөдийн хэд хэдэн орон төрийн бус зарим байгууллагын тараасан хуурамч мэдээлэлд үндэслэн Киргизийн зарим компани, банкны эсрэг хориг тогтоосон.

Харин Киргизийн эрх баригчид тус улсын банкнуудад аудитын шалгалт хийх олон улсын шинжээчдийг хүлээн авахад бэлэн байгаа ажээ. “2024 онд Европын Холбооны орнууд Оростой 141 тэрбум ам.долларын худалдаа хийснээс Оросоос 36 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортолсон байна. Манай улсын банкнуудад хориг нэвтрүүлсэн Их Британи л гэхэд Оростой 2,2 тэрбум ам.долларын худалдаа хийжээ” гэж Садыр Жапаров хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top