Киргизийн жагсагчид “Сентерра Гоулд”-ын төв байрт халджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 08

Киргизстан улсад засаглалаа эсэргүүцсэн жагсаалын үеэр 30 гаруй хүнтэй бүлэг хүмүүст Бишкек хотод орших “Сентерра Гоулд”-ын төв байр руу халджээ.

Жагсагчид чулуу, төмөр зэргээр зэвсэглэн цонхыг нь хагалж, төв байрт нэвтэрсэн байна.

Бишкек хот дахь “Сентерра Гоулд” компанийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлж буйгаар халдах үеэр төв байрт ямар нэгэн ажилтан байгаагүй аж. Учир нь коронавируст цар тахлаас шалтгаалан “Сентерра Гоулд”-ын ажилчид гэрээсээ ажиллаж байгаатай холбоотой ажээ.

Канадад бүртгэлтэй “Сентерра Гоулд” компани тус улсын алтны хамгийн том “Кумтор” уурхайг эзэмшдэг юм.

Иссык-Куль мужид 4000 метрийн өндөрт оршдог алтны уурхай нь өнгөрсөн арванхоёрдугаар сард хаягдал чулуулгийн улмаас үйл ажиллагаа нь тасалдаад байсан ч 2019 онд 600 мянган унци алт олборложээ.

Кумторын алтны уурхай нь Киргизийн ДНБ-ний 9.7 хувь, аж үйлдвэрийн нийт гарцын 21.1 хувийг бүрдүүлдэг юм.


Эх сурвалж:  Mining.com

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.180.62) 2020 оны 10 сарын 08

бороо гоулд биз дээ хаана л ядуу тэнд очиж үлй ажиллагаа явуулж алт олбордог юм биз дээ татвар төлөхгүй монголчууыдг хулхидсан биз дээ

0  |  0
Top