Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков гүйцэтгэх засаглалын байгууллагуудын хууль ёсны удирдлагууд батлагдаж, улс орон нь хуульт ёсны замд орсны дараа албан тушаалаа өгөхөд бэлэн буйгаа илэрхийлжээ.
Тэрбээр мөн Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг хуульчлан батлахын тулд улс төрийн хямрал үүсэхээс өмнө ажиллаж байсан Ерөнхий сайд болон танхимын гишүүдийг огцруулахад бэлэг гэдгээ мэдэгджээ. Жээнбеков ямар ч албан тушаал улс орны бүрэн бүтэн байдал, ард түмний нэгдмэл байдал, нийгмийн амар тайван байдлаас дээгүүр байдаггүй гээд улс төрийн нөхцөл байдал дээд цэгт тулсан гэж онцолжээ. Тэрбээр Киргизийн парламентын сонгуулийн үр дүнд хүчингүй болгосныг сануулж, дахин санал хураалт явуулах товыг тогтох шаардлагатай байна гэж онцолжээ. Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс авах учиртай эдгээр арга хэмжээ улс төрийн хурцадмал нөхцөл байдлыг намжаана гэж тэрбээр үзэж байна.
Жээнбеков улс төрийн бүх хүчинд хандан тайван, хүлээцтэй хандахыг уриалжээ.
Сэтгэгдэл ( 0 )