Киргизийн Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр ОГЦОРЛОО

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 15

Киргизстан улсад сонгуулийн дүнтэй холбоотойгоор эмх замбараагүй байдал намжихгүй байгаагаас тус улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков огцорч байгаагаа зарлалаа.

Эмх замбараагүй байдал эхэлснээс хойш Сооронбай Жээнбеков Засгийн газар шинээр бүрдсэн тохиолдол огцроход бэлэн гэдгээ илэрхийлж байсан юм.

“Миний хувьд Киргизстан улсын бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, ард түмний эв нэгдэл, нийгмийн амар амгалан байдал юу юунаас илүү эрхэм. Тиймээс би албан тушаалаасаа огцорч байна” гэж Киргизстаны Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков ярьжээ.

Хятадтай хил залгаа, 6.5 сая хүн амтай энэ улсад аравдугаар сарын 04-ний өдөр сонгууль болж үр дүнд нь эрх баригч нам ялалт байгуулсан. Үүнийг эсэргүүцэн Киргизийн сөрөг хүчний хэд, хэдэн нам санал худалдаж авсан, саналыг луйвардсан гэж үзэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм.

Ерөнхийлөгчийн зүгээс жагсаал зохион байгуулагчдыг тагнах, мөрдөн шалгах ажиллагаа зохион байгуулсан нь нэр хүндийг ихээр унагасан билээ.

Өнгөрсөн долоо хоногт эмх замбараагүй байдлыг зогсоох зорилгоор Ерөнхий сайдын суудалд саяхан хорих ангиас суллагдсан Садыр Жапаровыг томилсон юм.

Хэдийгээр Засгийн газар шинээр бүрдэх боломж бүрдсэн ч эмх замбараагүй байдал улам гаарахаас сэргийлж ийнхүү огцрох шийд гаргажээ.


Эх сурвалж: The Guardian

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ДЭВШСЭН(182.160.38.47) 2020 оны 10 сарын 15

МАНАЙХ 5 ХҮНЭЭ БУУДАЖ БИЛЭЭ.ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭСЭН ХҮН Ч БАЙХГҮЙ

0  |  0
Top