Аймгуудын Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Сорьцын хяналтын улсын байцаагч болон ахлах мэргэжилтнүүдэд хүний нөөц, хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдлэгийг дээшлүүлэх, үр дүнг нэмэгдүүлэх сургалт, семинар зохион байгуулагдаж байна.
Сургалт нь интерактив бөгөөд илтгэл, судалгаа, практик сургалт, хэлэлцүүлгээс бүрдэж, бие даасан болон багийн ажиллагаа хэлбэрээр явагдах юм. Уг сургалт, семинар 2024 оны 03 сарын 20-22-ны өдүүдэд болно. Гурван өдөр үргэлжлэх уг сургалтын үеэр Удирдлагын академиас төрийн албан хаагчийн ёс зүй, хөдөлмөрийн харилцаа сэдвээр семинар үргэлжлэх бол Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл өгөх зэрэг хөтөлбөрүүд багтжээ.
Сэтгэгдэл ( 0 )