21 аймаг дахь ахлах мэргэжилтнүүдэд зориулагдсан сургалт, семинар амжилттай өндөрлөлөө

2024 оны 03 сарын 22

 

 

Стандарт, хэмжил зүйн газраас 21 аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн сорьцын хяналтын улсын байцаагч бөгөөд ахлах мэргэжилтнүүдэд 2024 оны 03 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд хэлтсийн үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалт, семинарыг зохион байгууллаа.

Батлагдсан хөтөлбөрийн дагуу хөдөлмөрийн харилцаа, төрийн албан хаагчийн ёс зүй, хандлага, чанарын менежментийн тогтолцоог хяналт-шинжилгээ, стандартчилал, тохирлын үнэлгээ, сорьцын хяналтын талаар болон хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, гүйцэтгэлийн төлөвлөлт, тайлагналтад анхаарах асуудал сэдвээр мэдээлэл хийлээ. Мөн аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Сорьцын хяналтын улсын байцаагч бөгөөд ахлах мэргэжилтнүүдийн төлөөлөл байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх нь, төлөвлөлт, тайлагналт, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд гарсан хүндрэл бэрхшээл болон бодлогын баримт бичгүүдэд тусгуулах нэгдсэн саналаа хэлэлцүүллээ.

Түүнчлэн СХЗ салбарын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэн бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газраас Завхан, Увс, Дорноговь аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн ахлах мэргэжилтнүүд менежментийн тогтолцооны аудитыг хэрхэн хийх талаар туршлага судаллаа. СХЗГ-ын сорьцын хяналтын улсын байцаагчидтай хамтран үнэт эдлэл худалдаалдаг 3 газарт хамтарсан хяналт шалгалтыг хийж мэдлэг чадварыг дээшлүүлсэн зэрэг ийнхүү сургалт, семинар амжилттай болж өндөрлөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top