ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 25

Аргын тооллын 3 сарын 25, Сумъяа гараг. Билгийн тооллын 15

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН ДОЛООН УЛААН ШАР МЭНГЭТЭЙ, ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 06.44-19.12
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Ус

 

Аргын тооллын 3 сарын 25, Сумъяа гараг. Билгийн тооллын 15, Тугчин одтой, шар хулгана өдөр. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top