Засгийн газрын 2011 оны 339-р тогтоол гарснаар гамшгийн үеийн зарлан мэдээллийг дамжуулах журам батлагдсан. Энэ журамд жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагаас олон нийт, ард иргэдийг хамарсан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг зохион байгуулахаар тусгасан байдаг.
Тэгвэл өнөөдөр /2024.03.28/ 16:00 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дуут дохио дугарч Стандарт, хэмжил зүйн газрын алба хаагчид цугларах талбайд гарч, дадлага сургуулилтад оролцлоо.
Ийнхүү Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог дуугаргасан нь байгууллагуудын хувьд ажилтнуудаа сургах, тэдэнд гамшгийн үед хэрхэх мэдлэгийг олгож байгаа зөв зүйтэй үйл ажиллагаа хэмээн Стандарт, хэмжил зүйн газар дэмжин, хүлээн авч, хэрэгжүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )