“Хэмжил зүйн суурь асуудлууд” сэдэвт сургалт 04 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд танхимаар, зайнаас зохион байгуулагдаж байна.
Сургалтын зорилго нь Хэмжил зүйн тухай хуулийн зорилго, бүтэц, агуулга, хуулийг дагаж гарсан дүрэм журамтай танилцах, хэмжил зүйн суурь ойлголт, ерөнхий нэр томьёо, тодорхойлолт, хэмжил зүйн дэд бүтэц, тогтолцоо, үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, алдаа, хэмжлийн эргэлзээг тооцоолох, ОУ-ын нэгжийн СИ систем, үндсэн, уламжилсан, эмхэтгэсэн нэгжүүдийн талаарх мэдлэг олгох юм.
Сургалтын хугацаанд "Хэмжил зүйн" хуулийн танилцуулга, Хэмжил зүйн олон улсын хамтын ажиллагаа, холбогдох дүрэм журмууд, хэмжих хэрэгсэлд загварын туршилт хийх журам, ААНБ-ын хэмжил зүйн дотоод хяналт, хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгын ажилтанд тавигдах шаардлага, Олон улсын нэгжийн СИ систем зэрэг агуулгын хүрээнд хичээл орох юм.
Сэтгэгдэл ( 0 )